Ковид-19 халдварын 64 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 209
хүнд түргэвчилсэн шинжилгээ, Нэгдсэн эмнэлэгт 27 иргэний хамрын арчдасын
сорьцод ПГУ, нийт 236 иргэнд шинжилгээ
хийхэд коронавирусний халдварын 64 тохиолдол шинээр батлагдав гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулж хэлбэл, Алтай
суманд 2, Бугат суманд 3, Толбо суманд 2, Улаанхус суманд 2, Цэнгэл суманд 2, Цагааннуур
тосгонд 2, Өлгий суманд 51 иргэнээс тус тус халдвар илэрсэн аж.
Өнөөдрийн байдлаар
тус аймагт бүртгэгдсэн ковид-19 халдварын нийт тохиолдлын тоо 6382 болов.
Үүнээс 4903 иргэн эдгэрч эмнэлгээс /сүүлийн 24 цагт нийт 216/ гарсан.
Одоо аймгийн
Ковидын эмнэлэгт 121 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт
48, Пазылет төрийн бус байгууллагын байранд 58, Сансар эмнэлэгт 42, сумуудын
Эрүүл мэндийн төвүүдэд 59, гэрийн эмчилгээнд 1146 иргэн байна.
Эмчилгээ хийлгэж
байгаа 1474 иргэнээс 1228 иргэний биеийн байдал хөнгөн, 190 иргэний биеийн
байдал хүндэвтэр, 48 иргэний биеийн байдал хүнд, 8 иргэний биеийн байдал маш
хүнд байгаа ажээ.