Өлзийт сумын заан Ц.Хүрэлбаатар түрүүлж, "аймгийн арслан" цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-23 10:33:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдаан 8 дугаар сарын 21-нд боллоо.

Аймгийн Онцгой комиссын 21 дэх хуралдаанаас зарим ТББ, холбоодоос ирүүлсэн олон нийтийн хаалттай үйл ажиллагаа зохион байгуулах саналыг хэлэлцээд ажлын хэсэг томилж, тусгай журмаар хариуцлагын гэрээ байгуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу тус аймагт бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, 4 насны морьны уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулаад байна.

Бөхийн барилдаанд улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин А.Алтанхуяг, улсын начин Э.Даш нар оролцож, Өлзийт сумын заан Цэвээндоржийн Хүрэлбаатар түрүүлж, аймгийн арслан цол, Сайхан-Овоо сумын заан Эрдэнэбаярын Мөнхболд үзүүрлэж, аймгийн заан цол хүртжээ. 

相关新闻