Гурван сурагч 500 мянган төгрөгийн урамшууллын болзол хангаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-20 17:20:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2021 оны ээлжит ІІІ хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ"-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн дагуу ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагчийг 500 мянган төгрөгөөр, харин бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан багшийг 1 сая, 750-799 оноо авбал сурагч тус бүрээр 300 мянган төгрөгөөр тооцож урамшуулахаар журамласан.

Өчигдөр сурагчид Монголын түүх, англи хэл хичээлээр шалгалт өгсөн. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан дүн мэдээгээр тус аймгийн 3 сурагч дээрх мөнгөн урамшууллын болзлыг хангаад байна.

Тодруулж хэлбэл, англи хэлний хичээлээр Даргерийн Багдаулет 800 оноо, Серикийн Лашын 776 оноо, Хайрым Анжела 756 оноо тус тус аваад байна. Харин Монголын түүх хичээлээр 750 онооны босго давсан сурагч байхгүй байна.

相关新闻