Туршилтын судалгааны ажилтнуудыг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-20 15:50:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хороо,  НҮБ-ын Oлон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран богино хугацааны Шилжилт хөдөлгөөний судалгаа хийх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав.

8 дугаар сарын 17-18-нд тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газар Бага газрын чулууны “Говийн шинэ хүрхрээ” жуулчны бааз дээр зохион байгуулсан энэхүү сургалтад Дундговь Өмнөговь аймгийн  Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, ҮСХ-ны Нийгмийн Статистикийн газрын дарга А.Амарбал удирдан явуулжээ.

Сургалтаар хүн амын богино хугацааны хөдөлгөөний нөлөөллөөс үүссэн нийгмийн үйлчилгээний хэрэгцээ, ачааллыг нотолгоонд суурилан цаг алдалгүй тодорхойлох , цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон бодлого хөтөлбөр боловсруулах суурь мэдээллийг цуглуулах зорилго бүхий судалгааны туршилтад ажиллах судлаачдаыг бэлтгэсэн байна.

Мөн энэ үеэр ҮСХ-ны Нийгмийн Статистикийн газрын дарга А.Амарбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар Сайнцагаан сумын Засаг дарга, багийн Засаг дарга нартай уулзаж, орон нутгийн шилжих хөдөлгөөний нөхцөл байдалтай танилцжээ.

相关新闻