Сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-19 21:28:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. АНУ-ын Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал Ким Мансарай болон тус багууллагын ажилтнууд Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд,боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа.

Монгол улс дахь АНУ-ын Энх тайвны корпус нь 1991 оноос сайн дурын ажилтнуудаа илгээн үйл ажиллагаагаа эхэлж, энэ жил 30 жилийн ой болж байгаа аж.

Тус байгууллага энэ хугацаанд Дундговь аймагт 66 сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулжээ. Тэд эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, нийтийн эрүүл мэндийг  дэмжих, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход тусалдаг басан бол  Боловсролын салбарт ЕБС-ын сурагчдад англи хэл заах, багш нарын заах арга зүйг сайжруулахад хамтран ажилласан байна.

Мөн Олон Улсын байгууллагын шугамаар ч ирж ажилладаг байсан ба тэд бизнесийг дэмжих, зах зээл, эдийн засгийн мэдлэг олгох, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, англи хэлний түвшинг дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан.

Мөн Дундговь аймагт “Хөгжлийн гүүр” сургалтын төв байгуулах, хөрөнгө босгоход хамтран ажиллаж, тус төвийн хүүхдүүдийг хөгжүүлэхэд маш их үүрэгтэй оролцсон юм.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр цаашид сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тэднийг орон нутагт ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.

相关新闻