Баян-Өлгийн нийт нутгаар сэрүүсч хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-19 15:38:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх сумдын нутгаар энэ сарын 13-наас 18-ны өдрийн хооронд бороо орсон.

Ялангуяа 17, 18-ны өдрүүдэд Дэлүүн, Булган, Алтай сум, Сагсай сумын Даян багийн нутгаар хамгийн их буюу 10-24 мм, Ногооннуур сумын нутгаар хамгийн бага 0,4 мм, бусад сумдын нутгаар 1-6 мм хур тунадас буужээ.

Энэ сарын 18-ны өдрийн өглөөний 08:00 цагийн байдлаар голуудын түвшин өмнөхөөсөө 20-25 см хүртэл эрс нэмэгджээ. Мөн өнөөдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр зарим газраар бороо үргэлжлэн орж, нийт нутгаар сэрүүсч хөрсөн дээр цочир хүйтрэх төлөв ажиглагдсан байна.

Иймд газар тариалан эрхлэгчид, хадланчид, ард иргэдийг цаг агаарын болон үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

相关新闻