Коронавирусний халдвар 30-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-18 17:45:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвар 30-аар нэмэгдлээ.
Энэ сарын 16-17 нд шилжих 24 цагийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 12 тохиолдол нь хүүхэд байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Даланзадгадад 17 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр иргэд нь Улаанбаатар хотод зорчсон, буяны ажилд оролцсон, ойрын хавьтал зэрэг өгүүлэмжтэй байгаа ажээ. Ханбогдод гарсан 3 тохиолдол нь сумын төвийн хувийн хэвшлийн үйлдвэрийн ажилчид байгаа юм. Мөн Оюутолгойд тусгаарлалтаас гараад ажилдаа орсон 2 иргэн халдвартай байжээ. Цогтцэцийд гарсан 7 тохиолдлын нэг нь төрийн албан хаагч 1, хүүхэд 3 бусад нь уул уурхайн ажилчид байгаа ажээ.
相关新闻