Луус суманд 24 мал шүлхий өвчнөөр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-17 20:40:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын Суварга баг, Эрдэнэдалай сумын гурван багт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, дээрх багуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Луус сумын хорио цээрийн дэглэм тогтоосон голомтод 11 малчин өрхийн 6000 гаруй мал байгаа бөгөөд дөрвөн үхэр, 20 хонь, ямаа өвчилжээ.

Одоогийн байдлаар дээрх өрхүүдийн 5283 мал дархлаажуулалтын вакцинд хамруулж, 4662 малд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, голомтыг тойрсон дөрвөн постонд төрийн албан хаагчид, дөрвөн багийн малын эмч үүрэг гүйцэтгэж байна. Мөн ариутгалын цэг ажиллаж байгаа аж. 

相关新闻