Бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-17 10:22:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт нутгаар энэ сарын 15-16-нд бороо орж, хамгийн их тунадас Мөст, Цэцэг, Дуут, Дарви сумын нутгаар 14.0-17.0 мм байлаа. 

Харин хамгийн бага тунадас Дөргөн сумын нутгаар 0.8 мм, бусад сумын нутгаар 1.0-9.0 мм тунадас оржээ. 

Цаашид мөн нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 17-нд нийт нутгаар, 18-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо орох тул газар тариалан эрхлэгчид, хадланчид, иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа. 

相关新闻