Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх суралцагчдын 98.8 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нөөс 22-ны хооронд явагдана.
Дорноговь аймагт элсэлтийн ерөнхий
шалгалт өгөх 837 суралцагчаас 827 буюу 98.8 хувь нь дархлаажуулалтад бүрэн
хамрагдсан талаар аймгийн БСУГ-аас мэдээлэв.