“Инвескор бонд”-ын арилжаанд 53 хөрөнгө оруулагч оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-13 16:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн гаргаж буй “Инвескор Бонд”-ын 2 дугаар ээлжийн (транчийн) өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 8 дугаар сарын 9-12-нд авч дуусчээ. 

100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй “Инвескор Бонд”-ын 2 дахь ээлжийн анхдагч зах зээлийн арилжаанд нийт 53 хөрөнгө оруулагчаас 6,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга ирүүлжээ. Энэ нь санал болгосон хэмжээг 100 хувь хангасан дүн болсон тул үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу анхдагч зах зээлийн арилжааг хаахаар боллоо.


相关新闻