Ногооннуур сум, Цагааннуур тосгоны цахилгааныг түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-05 12:04:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас энэ сарын 7, 8-ны өдрүүдэд тус аймгийн Ногооннуур сум, Цагааннуур тосгон, Улаанбайшинт чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийнэ.

"Засвар хийх өдрүүдэд өглөөний 06:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хүчдэлийг түр хязгаарлана" гэдгийг аймгийн Цахилгаан, шугам, сүлжээний газраас анхаарууллаа.  

相关新闻