Өнөөдөр коронавирусний 25 тохиолдол батлагдаж, нийт 2565 тохиолдолтой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 208 хүнд PCR шинжилгээ хийснээс 23 тохиолдол, 41 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 2 тохиолдол батлагдаж, нийт 249 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 25 байна. Үүнд: Чулуут 1, Хотонт 8, Жаргалант 3, Хангай 1, Эрдэнэбулган 11, Цэцэрлэг 1 байна.
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 2565 боллоо.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 664.
COVID-19 өвчний улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 279
Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 207
ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 72
Эмчлэгдэн гарсан хүний тоо : 2294 / 89.4 хувь /