Туркийн ерөнхийлөгч Оросын Су-24 онгоцыг сөнөөсөнд уучлалт гуйн захидал илгээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТуркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд Оросын Су-24 онгоцыг унагасан явдалдаа уучлал гуйсан захидал илгээжээ.Чухамдаа Орос улс эмгнэлт явдал гарсан тэр цагаас хойш үүнийг хүлээсээр ирсэн юм.
Туркийн ерөнхийлөгч захидалд “Бид Орос улстай харилцаагаа үтэр түргэн хэвийн болгож чадна гэдэгт найдаж байна. Ингэхдээ хоёр талын ашиг сонирхолд үл нийцэх өнөөгийн энэхүү байдал дуусна гэдэгт итгэлтэй байна“ хэмээжээ. Түүнээс гадна Турк улс унагасан онгоцныхоо хохирлыг төлөхөд бэлэн байгаа болон Оросын нисгэгчийн амийг хороосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа Түркийн иргэн Альпарслан Челикийн хэргийг шүүхээр шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж буйгаа захидалд уламжилсан тухай Кремлийн сайтанд уламжилжээ.
Энэ хэдэн сарын хугацаанд олон жилийн түүхтэй хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд сэв сууж, нийгэм-улс төр, худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа хүнд байдалд ороод байсан юм.
2015 оны 11 дүгээр сарын 25 -нд Оросын Су-24 онгоцыг Туркийн тал сөнөөснөөс хойш даруй 7 сар өнгөрчээ. Гэвч Турк улсын төрийн тэргүүн ийн уучлал гуйсан явдал хоёр орны хоорондын харилцааг сэргээхэд нэн таатай боломж бий болох нь дамжиггүй юм.
Москва хот. А.Огторгуймаа