Томоохон голууд үерлэж, усны түвшин 1-25 см-ээр дээшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-20 10:51:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн томоохон голууд үертэй байгаа тул ард иргэдийг голын ойр орчимд аялж зугаалахгүй байх, баталгаатай зам гүүрээр зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

2021.07.20-ны өглөөний 08.00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Түйн голын усны түвшин 5 см, Загийн гол 33 см, Шаргалжуут гол 2 см, Байдрагийн гол 5 см, Галуутын  Цагаан туруут 25 см тус тус усны түвшин нэмэгдсэн байдалтай байна.

相关新闻