Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Xinhua/.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэмжигчдийн
түвшин өнгөрсөн долоо хоногийнхоос 4.4 хувиар өсөж, 45.5 хувьд хүрснийг өнөөдөр
танилцуулсан долоо хоногийн тутмын санал асуулгын дүн харууллаа.
“Realmeter” судалгааны байгууллагын мэдээлснээр, Мүн
Жэ Иний төрийн хэргээ явуулж буй байдлыг сөргөөр үнэлэх үзүүлэлт 3.7 хувиар
бууран 51.2 хувьд хүрчээ. Мөн Мүн Жэ Иний, эрх баригч Ардчилсан намын дэмжлэг 36.7
хувьд хүрсэн нь 3.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Харин сөрөг
хүчний гол нам болох Ардын хүч намыг дэмжигчдийн түвшин 34.9 хувь байсан нь
өмнөх долоо хоногийнхоос 2.2 хувиар буурчээ. Түүнчлэн зүүний төвч үзэлт Нээлттэй
ардчилсан нам 7.1 хувь, барууны төвч үзэлт Ардын нам 6.4 хувь, Шударга ёс нам
3.4 хувийн дэмжлэг авсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваагаас баасан гарагт явуулсан
энэхүү судалгаанд 2519 хүн оролцжээ.