Хөвсгөлд 38 тохиолдол нэмэгдэж, 6 хүний биеийн байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-17 15:05:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт  230 сорьцод PCR шинжилгээ хийхэд 38 тохиолдол батлагдаж, нийт 1618 боллоо.

Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэрч гарснаар нийт 1450 иргэн эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт  58, сумын Эрүүл мэндийн төвүүдэд  59, гэрээр 21 хүн эмчилгээ сувилгаанд байна. Эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл, хөнгөн 113, хүндэвтэр 13, хүнд 6 хүн байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1161, дам хавьтлын 442 иргэнийг гэрийн ажиглан тусгаарлалтад авсан. Шинээр Мөрөн суманд 31, Чандмань-Өндөр суманд 1,  Рашаант суманд 6 тохиолдол тус тус батлагджээ.

 

相关新闻