Коронавируст халдварын 49 тохиолдол нэмж бүртгэгдэн, нэг иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-18 12:09:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 49 тохиолдол нэмж бүртгэгдэн, нэг иргэн нас барж, батлагдсан тохиолдлын тоо 3297, нас баралт найм боллоо.

Мөн хугацаанд 114 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн иргэдийн тоо 2563 болов.

Тусгаарлах эмнэлэгт 356 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд хоёр, хүнд 15, хүндэвтэр 58 иргэн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Тусгаарлан ажиглах байранд 16, гэрийн ажиглалтад 1832 иргэн байна.

相关新闻