Коронавирусний халдвараар өвчилсөн хүүхдүүдэд дархлаа дэмжих багц олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-11 15:59:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас короновирусний халдвараар өвчилсөн хүүхдүүдэд дархлаа дэмжих багц олгох ажил үргэлжилж байна.


Тодруулбал, тус аймагт коронавирусний халдвараар өвчилсөн 112 хүүхдэд дархлаа дэмжих багц олгох ажлыг долоодугаар сарын 9-өөс дахин эхлүүлж эхний ээлжинд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 31 хүүхдэд хамруулсан юм. Дээрх 31 хүүхдэд олгогдох багцыг  Нэгдсэн эмнэлгийн Хүүхэд нярайн зөвлөх эмч С.Жаргахсайхан, Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Оюунчимэг нарт хүлээлгэн өгсөн юм. Цаашид гэрийн хяналтад болон гэрээр эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд хүргэнэ хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Тус аймгийн ГБХЗХГ нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор хүнсний болон дархлаа дэмжих багц олгох ажлыг энэ оны тавдугаар сараас эхлэн зохион байгуулж буй ажээ. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт  гэр бүлийн хоёроос дээш гишүүн халдвараар өвчилсөн нийт 100 өрхөд энэхүү багцаа мөн адил олгосон байна.


相关新闻