Ахмад тамирчин Б.Болдбаатар маргааш Сүхбаатарын талбайд барианд орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-10 11:20:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ сарын 15-нд Жанчив баатрын талбайгаас замдаа гарсан билээ.

Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймгийг дайран долоодугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд хүрсэн байна. Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа бөгөөд ийнхүү гүйсээр энэ сарын.11-ний 11-12 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орох ажээ.

相关新闻