Халдварын тохиолдол 2286-д хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-08 19:37:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн хэмжээнд 366 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын  батлагдсан тохиолдол 61-ээр нэмэгдэж, нийт 2286-д хүрлээ.

Бүртгэгдсэн 61 тохиолдлын 45 нь аймгийн төв Есөнбулаг, Шаргад 1, Бугатад 3, Хөхморьтод 1, Баян-Уулд 1, Дарвид 1, Тонхилд 1 Алтайд 2, Цээлд 8, Халиунд 1, Бигэрт 1 халдвар тус тус батлагдсан байна. Долоодугаар сарын 8-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 686 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 579 хүний биеийн байдал хөнгөн, 69 нь хүндэвтэр, 36 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин халдвараар өвчилсөн нийт 2286 тохиолдлын 1597 нь бүрэн эдгэрчээ. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт 39345 иргэнээс эхний тунд 36193, хоёр дахь тунд 30699 нь хамрагдаад байгаа ажээ. 


相关新闻