12 компанийн 10 986 ширхэг хувьцаа арилжигдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-27 15:14:00

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II”  ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 10 986 ширхэг хувьцаа арилжигдлаа.

Үнэт цаасны арилжаагаар нийт 4 сая 592179 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн өдөр MSE ALL индекс 865.37 нэгж болж 0.27 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 477 тэрбум 273 сая 451362 төгрөг болжээ.

 Б.Заяа

相关新闻