Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж ажиллахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-27 14:38:54

Төрийн албатай холбогдсон аудио бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаатай холбогдуулж Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, "Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэх, төрийн албыг улс төржүүлэх, төрийн албан хаагчдыг авлигын сүлжээнд татан оруулах, тэдний ажлын байрны баталгааг алдагдуулах аливаа үзэгдэлтэй тууштай тэмцэж, олон мянган төрийн албан хаагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэдгээрийг тогтвор суурьшилтай байлгах талаар хатуу байр суурьтай ажиллах болно.

Энэхүү асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг нотлон харуулж байна" гэжээ.

相关新闻