Улаан түвшинд шилжүүлсэн үеийн захирамжийг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-03 13:15:15

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга 6-р сарын 25-нд А/372 дугаар захирамж гаргаж, аймгийн хэмжээнд “Улаан түвшин”-д 06.28-ны 7.00 цагаас 07.10-ны 7.00 цаг хүртэл хугацаанд шилжүүлсэн. 

Захирамжаар дээрх хугацаанд аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе, цайны газар, караоке, рашаан сувилал, амралт жуулчны баазын үйл ажиллагаа, зочид буудал, бялдаржуулах төв, фитнес, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан, маникюр, алжаал тайлах төв, таксины үйлчилгээг хориглосон юм. 

Тэгвэл 7-р сарын 1-нд А/386 дугаартай захирамж гаргаж, дээрх захирамжийн 3 дахь заалтыг өөрчилсөн байна. Тодруулбал:

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, цайны газрыг 9.00-21.00 цагийн хооронд, барааны зах, худалдааны төв, үсчин, нийтийн халуун ус зэрэг үйлчилгээний газруудыг 10.00-18.00 цагийн хооронд, амралт жуулчны баазуудыг тусгай нөхцөл, шаардлагын дагуу хариуцлагын гэрээ байгуулан ажиллуулахыг зөвшөөрчээ. 


相关新闻