Мал сүрэг шүлхий өвчингүй болох нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-02 15:47:59

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун бүсийн мал сүрэг шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй болохыг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээ”-ний ажлыг баруун бүсийн долоон аймагт зохион байгуулсан.  

Тандах шинжилгээний хүрээнд Ховд аймгийн 16 сумын 64 өрхийн 397 хонь, 423 ямаа, 204 үхэр, нийт 1024 малаас дээж (сорьц) авчээ.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч, малын эмч нар дээж (сорьц) авах ажлыг өнгөрсөн тавдугаар сард анх удаа гардан зохион байгуулснаараа онцлогтой байлаа.     

Мал эмнэлгийн лабораторид шинжилгээний ELISA аргаар 1024 дээжид шинжилгээ хийхэд, 100 хувь сөрөг дүн үзүүлж, тус бүс нутаг шүлхий өвчнөөр тайван болох нь батлагдлаа гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.   

相关新闻