Сугалааны тохирол тааруулахаас 24 цагийн өмнө баримтаа бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-06-25 17:14:02

НӨАТ-ын сугалааг бүртгүүлж, тохиролд оролцох журам өөрчлөлт орж, иргэн сугалааны тохирол явуулах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор баримтаа бүртгүүлж байх шаардлагатай болжээ. 

Иргэдийн дунд баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол их гарч байгаатай холбогдуулан дээрх өөрчлөлтийг оруулжээ. Шинэчлэгдсэн журамд зөвхөн сугалааны тохирол тааруулахад дээрх өөрчлөлт орсон бөгөөд харин буцаан олголтын хувьд тухайн жилдээ багтан бүртгүүлсэн байхад л болох юм. 

Гааль, татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2 сая 100 мянга орчим иргэн баримтаа идэвхтэй бүртгүүлж, өдөрт дунджаар 20 сая баримтын мэдээлэл бүртгэгддэг байгаа аж.

Н.Туяа

相关新闻