Завьт эргүүлүүд голд живж байсан найман иргэнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-06-28 15:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид голд живж байсан найман иргэнийг аварч, голоос мөн тооны автомашиныг татаж гаргажээ.


Түүнчлэн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын дуудлагаар шуурхай ажиллан,  хоёр иргэний амийг авран хамгаалсан байна.


Завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завьтай, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын  таван алба хаагч ажиллалаа. Тэд голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13 878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг хангажээ.


Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд энэ сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхлээд буй.

相关新闻