Баян-Өлгий аймгийн 8 суманд халдвар бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-21 12:51:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 3 шинэ тохиолдол батлагдаж, бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 139 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 2 нь Өлгий сумаас, 1 нь Сагсай сумаас илэрсэн бөгөөд бүгд өмнөх голомтуудын ойрын харьцагчид аж. Ийнхүү Баян-Өлгий аймгийн 13 сумын 8-аас нь халдвар бүртгэгдээд байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Сагсай сумын хэмжээнд өнөөдрийн 06:00 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 48 цагаар хязгаарлаж, тандалт судалгааг эхлүүлжээ.

相关新闻