Аймгийн төвд коронавирусний халдварын 7, хөдөө сумдад 3 тохиолдол батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 10 хүн коронавирусний халдвар
авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 77 боллоо.
Дээрх
тохиолдлуудын 2 нь Цэнгэл сумаас бүртгэгдсэн. Тэд энэ сарын 9-ний өдөр
Улаанбаатар хотоос онгоцоор аймгийн төвд ирж халдвартай болох нь батлагдсан
голомтын ойрын харьцагчид аж.
Мөн Ногооннуур
сумаас 1 тохиолдол батлагдсан. Тухайн иргэн хэд хоногийн өмнө Улаанбаатараас ирж
гэрийн ажиглалтад байжээ.
Үлдсэн 7
тохиолдол Өлгий хотод бүртгэгдсэн бөгөөд 4 нь аймгийн төвийн голомтын ойрын харьцагч,
3 нь Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс байна.
Хөдөө сумдад
бүртгэгдсэн тохиолдлуудыг харьяа сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж эхэлжээ.
Үүсээд буй нөхцөл
байдалтай холбогдуулан Ногооннуур сумын Онцгой комисс хуралдаж, өнөөдөр
өглөөний 06:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийн 23:00 цаг хүртэл аймгийн төв
болон бусад сумаас орох хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Цэнгэл сумын
удирдлагууд хязгаарлалтын дэглэм тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй ажээ.