Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-08 17:41:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дундговь аймагт барих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлэхээр болж, зургаадугаар сарын 6-нд барилгын шав тавих ёслол боллоо. 

ХНХЯ-наас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 6 аймагт ХБИ-ийн Хөгжлийн төв барихаар шийдвэрлэсний нэг нь Дундговь аймаг юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хөх хайрхан трейд” ХХК сонгогдсон ба энэ оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.

Хөгжлийн төвтэй болсноор ХБИ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжих орчин бүрдэж, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ авах боломж бүрдэх ажээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд нийт 1553 ХБИ бүртгэлтэй байдаг ба тэдгээрийн 52,4 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Харин 739 нь ажил эрхэлж байгаагийн 597 нь малчин, 73 нь төрийн байгууллагад, 57 нь хувийн хэвшилд ажилладаг ажээ. 

相关新闻