Хөвсгөл аймгаас 1612 шалгуулагч ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-08 10:01:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд 32 сургуулийн  69 бүлэгт 1560 хүүхэд 12-р анги төгсөж байна. Нийт төгсөгчөөс 1338 сурагч, өмнөх  оны төгсөгчдөөс 274 хүн  элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна.

Тус аймгийн Ирээдүй сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарьтайгаа ирэх шаардлагатайг БСУГ-ын мэргэжилтэн П.Хуншагай анхаарууллаа.

相关新闻