Хөвсгөлд коронавируст халдварын 25 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-05 15:05:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 385 сорьцод шинжилгээ хийхэд 25 тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 182 боллоо.   

Тодруулбал Мөрөн сум 12-р  багт  2,  10-р багт  4, 7-р багт   2, 3-р багт  3, шинэ голомт -1, Цагаан-Уул захын голомтод 13 тохиолдол нэмэгджээ. Мөрөн суманд үүссэн голомтуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь Цагаан-Уул захын халдвар бөгөөд  ойрын 119 хавьтлыг судалж байгаа аж. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэртээ байж, хайртай хүмүүсээ хамгаалахыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. 


相关新闻