Худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг 3 хоног хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Д.Бауыржан энэ сарын 3-ны өдөр "Санал авах өдөр үйл ажиллагааг түр хориглох
тухай" 507 дугаар захирамж гаргалаа.
Тус захирамжаар Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан энэ сарын
8, 9, 10-ны өдрүүдэд согтууруулах ундаа
худалдах, түүгээр үйлчлэх, соёл, урлаг, спорт, үзвэр зэрэг олныг хамарсан
аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.
Мөн тухайн
өдрүүдэд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа,
үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлана.
Ташрамд сануулахад,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлд санал авах
өдөр дээрх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.