Говь-Алтай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 98 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жил, аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулахаар баталсан байна. Энэ жилийн аймгийн баяр наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Одоогоор баяр наадмыг зохион байгуулах комисс, хороодыг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.