Ойрын хавьтлын 465 иргэнийг гэрийн хяналтад авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл
мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн
дарга Е.Сауле хийсэн мэдээлэлдээ, «Баян-Өлгий аймагт одоо 638 хүн гэрийн
хяналтад байна. Мөн Авто тээврийн төвд коронавирусний халдвар илрүүлэх
хурдавчилсан оношлуураар 8488 хүнд шинжилгээ хийсэн. Нийт PCR шинжилгээнд хамруулсан
хүний тоо 3905 байгаа. Үүнээс 3357 хүний шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн. Говь-Алтай
аймгийн 768 сорьцын шинжилгээ энэ дотор багтаж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний
халдварын 34 тохиолдол батлагдсан бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Саяхан дотооддоо халдвар бүртгэгдсэнтэй холбоотой ойрын хавьтлын 465 хүнийг илрүүлж, гэрийн хяналтад шилжүүллээ. Эдгээр хүмүүсийг харьяа байгууллагуудаар
дамжуулан хяналтад авч байна» гэв.
Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 21 хүн эмчлүүлж
байна. Үүнээс 7 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа гэдгийг
тэрээр онцлов.