Халдвар авсан хоёр хүний биеийн байдал хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид PCR шинжилгээ 484, түргэвчилсэн тестээр 604 сорьцод шинжилгээ хийхэд 6 тохиолдол эерэг гарч батлагдсан тохиолдол 119 болсон байна.
Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 29, Чандмань-Өндөр суманд 2, Улаан-Уул суманд 5, гэрээр 5 нийт 41 иргэн эмчлүүлж байна. Тухайн иргэдийн биеийн байдал хөнгөн 34, хүндэвтэр 5, хүнд 2 хүн байна. Аймгийн хэмжээнд 1067 иргэн гэрийн ажиглалт, тандалтад байгаа ажээ.