Улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад урамшуулал олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Эх үрсийн баярын өдөр Монголын математикийн 57-р олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тус аймгаас Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Г.Далайцэрэн , 10а ангийн сурагч Б.Дугаржанцан, М.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн байна. Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад батламж, 200000 төгрөгийн урамшуулал олголоо.