188 эх "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-01 22:16:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн хэмжээнд “Эхийн алдар-I” одонгоор 10,  “Эхийн алдар-II” одонгоор 178 эх шагнууллаа. 

Шагналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар гардуулан өгч, “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаасан эхчүүдэд баяр хүргэлээ.

Тус аймгийн хэмжээнд нийт 17351 хүүхэд байгаагийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.

Зургадугаар сарын нэгэнд төрсөн 18 хүртэлх насны 46 хүүхэд байдаг бөгөөд 2020 онд шинээр 1170 хүүхэд төржээ. 

相关新闻