Бугат, Цогт сумын үржлийн ямаанд суурь судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бугат, Цогт сумын үржлийн ямаанд хяналт магадлагаа, суурь судалгаа, ангилалт хийжээ.
Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бугатын “Хөвчийн улаан” болон Цогтын “Мөнгөн сорт” ямааг омог, хэвшлээр батлуулах, хянан магадлагааны ажлыг зохион байгуулахаар тусгагдсан билээ. Энэхүү зорилтын хүрээнд Бугат, Цогт сумын үржлийн ямаанд хянан магадлагаа хийх суурь судалгааны ажлыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.
Сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд болон малчидтай уулзаж үржлийн ямаанд хянан магадлагаа хийх суурь судалгааны зорилго ач холбогдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нутгийн ямаанаас ноолуур, үсний дээж авч “Ноос, ноолуур судлал”-ын лабораторид ноолуурын микроныг тодорхойлуулахаар хүргүүлсэн тухай тус аймгийн ХХААГ-аас мэдээлэв.