“Дундговио ногооруулъя” сургалтын үеэр 4000 мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-28 18:24:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 24-26-нд аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас санаачлан "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ-тай хамтран “Дундговио ногооруулъя” уриан дор мод бут сөөг тарих, арчлах хамгаалах, хүлэмжийн нарийн ногоо тариалах, цэцэг арчлах сургалт зохион байгуулж, энэ үеэр аймгийн төвд нийт 4000 мод тарьжээ.

Иргэдийн оролцоотой ногоон хөгжил, эрүүл хүнс үйлдвэрлэх, моджуулах хүсэл эрмэлзлэлийг бий болгосон энэхүү сургалтын хаалтын үйл ажиллагааны үеэр сум бүрт 108 ширхэг суулгац мод гардуулан өгснөөс гадна сургалтад оролцогчид "Дундговь урлаг сан"-гийн уран бүтээлчидтэй хамтран Гандантэгчилэн хийдийн ард талд 108 буйлс тарьжээ.  

Улаанбаатараас Дэрэн сумын уугуул хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр, Дэлгэрхангай сумын уугуул МУГЖ С.Цогтсайхан, Говь-Угтаал сумын уугуул, СТА Д.Үүрийнтуяа, Өлзийт сумын уугуул С.Байгальмаа, Туяацэцэг, Хулд сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва нарын уран бүтээлчид ирсэн байна.

Энэхүү сургалтын хүрээнд 10,0 сая төгрөгийн хандив цуглаж, хандиваар агч, хайлаас, голт бор, шар хуайс, алтан харгана, өргөст харгана, давжаа алим, яргай, тэхийн шээг, хайлаас, гүйлс, бүйлс зэрэг 12 төрлийн 2253 суулгац авч, сумдад хуваарилжээ. 

Ирэх онд тохиох түүхт 80 жилийн ойг угтан өрнүүлж буй 8 түмэн мод тарих хөдөлгөөнд Дундговийн иргэд нийтээрээ ийнхүү идэвхтэй оролцож байна. 

相关新闻