PCR шинжилгээг Нэгдсэн эмнэлэгт 83 мянган төгрөгөөр өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-25 11:55:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 22-ноос орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэн.

Иймд цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан, коронавирусний халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүс болон PCR шинжилгээ өгсөн иргэд хот хооронд зорчих боломж бүрдэж байгаа.

Баян-Өлгий аймгийн хувьд цар тахлын зөөвөрлөгдсөн 14 тохиолдол бүртгэгдэж, халдварын шар бүсэд хамаарч байгаа. Тийм учраас тус аймгаас бусад аймаг руу зорчих иргэдээс замд эрх бүхий байгууллагууд түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээний хариу шаарддаг.

Иргэд дээрх шинжилгээнүүдийг ЭМЯ-наас баталсан тарифын дагуу төлбөртэй өгнө. Тодруулж хэлэхэд, PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 83 мянган төгрөгөөр, түргэвчилсэн оношлуураар авах хамар залгиурын арчдасын шинжилгээг аймгийн Авто тээврийн төвд 25 мянган төгрөгөөр тус тус өгөх ажээ.

相关新闻