Халдвар хамгааллын дэглэм алдаж болзошгүй газруудын үйл ажиллагааг нээхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-24 19:19:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт тогтоосон хатуу хөл хориог цуцалсан хэдий ч хүн олноор цуглаж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж болзошгүй цөөн тооны газруудын үйл ажиллагааг нээхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

-“Тавдугаар сарын 22-ноос эхлэн Улиастай, Их-Уул сумдад тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа. Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын журмаа баримтлан нээгээд байгаа. Гэхдээ олон хүн цуглаж халдвар хамгааллын дэглэм алдагдаж болзошгүй саун, бассейн, караоке баар зэрэг цөөн тооны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар нээхгүй байхаар шийдвэрлэсэн. Харин хот хоорондын нийтийн тээврийг тавдугаар сарын 29-ны өдөр хүртэл зорчуулахгүй. Улаанбаатар хотоос онгоцоор ирэх иргэдэд вакцины хоёрдугаар тунгаа аваад 14 хоносон байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хувийн унаагаар ирэхийг зөвшөөрнө. Ингэхдээ вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэд болон түүнтэй хамт яваа 17 хүртэлх насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүйгээр аймаг руу оруулж байгаа. Тосонцэнгэл сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг долоо хоног сунгахаар болсон” гэж аймгийн Шуурхай штаб мэдээлэв. 

相关新闻