“Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье" цахим уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон
улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдээ эерэг аргаар
хүмүүжүүлье" цахим уралдаан зарлалаа.
Тус уралдаан нь эцэг
эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийг хүүхдээ эерэг аргаар
хүмүүжүүлэхийг уриалах, хүүхэд
хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Уралдаанд оролцогчид
хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалсан жүжиг, сонирхолтой хэлбэрээр хийсэн
5 минутаас хэтрэхгүй дүрс бичлэг хийж энэ сарын 31-ний өдрийг хүртэл тус газарт
ирүүлнэ.
Тухайн бичлэгүүдийг
олон нийтийн сүлжээнд байршуулж хандалтын тоогоор шалгаруулах бөгөөд ялагчдыг өргөмжлөл,
мөнгөн шагналаар урамшуулах ажээ.