ЭЕШ өгөх сурагчдыг дархлаажуулах шийдвэр хараахан гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-18 23:47:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18 нас хүрээгүй сурагчдыг коронавирусний халдварын эсрэг дархлаажуулах шийдвэр хараахан гараагүй гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.

Энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд 1684 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа. Үүнээс 1042 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Дээрх сурагчдыг дархлаажуулах шийдвэр одоог хүртэл гараагүй бөгөөд 18 нас хүрсэн тодорхой тооны төгсөгчид бусад иргэдийн хамт вакцин тариулсан байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яамны түвшинд хүүхдүүдийг дархлаажуулах чиглэлээр судалгааны ажлууд хийж байгаа тул ирэх зургадугаар сараас тодорхой шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байгааг албаны эх сурвалж онцоллоо.  

相关新闻