Энэ долоо хоногт цаг агаар сэрүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд зарим газраар бороо, цас орно.
"Ихэнх нутгаар хүчтэй шуурга шуурч,
сэрүүсэх төлөвтэй байна. Хур тунадас энэ сарын 17, 18, 19-нд нутгийн хойд хэсгээр,
20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд зарим газраар дуу цахилгаантай бороо,
цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхины хурд 5-р
сарын 20-нд зарим газраар, 21-22-нд нутгийн баруун болон зүүн зүгийн
нутгаар секундэд 18-20 метр, зарим үед
секундэд 24-28 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурах бол энэ хугацаанд газар
тариалангийн бүс нутгаар хөрсөндөө 0 хэм давж цочир хүйтэрнэ" хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    