Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гар зураг, илтгэлийн уралдаан зарлаж дүнгээ гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-18 18:12:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Би таны тусгал" сэдэвт гар зургийн, "Хүмүүжил бол хамгийн сайн боловсрол" сэдэвт итгэлийн уралдааныг зарлаж, дүнгээ гаргасан байна.

"Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох” олон улсын өдрийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулжээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр эерэг аргаар хүмүүжүүлэх зөвлөгөө мэдээллийг түгээх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Мини-Парламенттай хамтран зохион байгуулсан байна.

Уралдаанд 30 гаруй бүтээл ирснээс "Би таны тусгал" сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байрыг 1-р сургуулийн 1а ангийн сурагч Б.Нандингэрэл, 2-р байрт 5-р сургуулийн 4г ангийн сурагч М.Уянгалянхуа, 3-р байрт 5-р сургуулийн 5б ангийн сурагч О.Доной нар шалгарчээ.

Мөн "Хүмүүжил бол хамгийн сайн боловсрол" сэдэвт илтгэлийн уралдаанд 1-р байрт 3-р сургуулийн 10в ангийн сурагч Х.Ундрал, 2-р байрт 3-р сургуулийн 10б ангийн сурагч Ж.Энхсувд, 3-р байрт 3-р сургуулийн 11б ангийн сурагч Н.Энх-Амар нар тэргүүлсэн байна.

相关新闻