Хужирт суманд хоёр шинэ барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-18 17:06:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт суманд хоёр шинэ барилгын шав тавилаа. Алба хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Цагдаагийн тасаг, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг албаны шинэ барилгатай болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Хужирт сум дахь Цагдаагийн тасаг нь таван алба хаагчтайгаар ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус албанд зориулсан 360 метр квадрат хоёр давхар барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Мөн Хужирт суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийг 2019 онд байгуулж, таван алба хаагчтайгаар ажиллаж байна. Аймгийн төсвийн 150 гаруй сая төгрөгөөр 281 метр квадрат хоёр давхар албаны шинэ барилгыг барьж, ирэх намар ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж эхэллээ.

相关新闻