Дархлаажуулалт 65 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-18 11:32:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 31000 гаруй иргэн цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос 5 дугаар сарын 17-ны байдлаар 65,0 хувь нь вакцинаа хийлгэжээ.

Тус аймаг 4 дүгээр сарын 7-ноос 15 суманд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын алба, цагдаа, эмч, багш, хот тохижилтын алба, цахилгаан түгээх сүлжээ, хэвлэл мэдээлэл зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 2726 ажилтанд дархлаажуулалтын эхний тунг хийж эхэлсэн ба эдгээр иргэд хоёр дахь тунгаа хийлгэсэн байна.

Харин 5 дугаар сарын 2-ноос цар тахлын эсрэг хоёр дахь удаагийн дархлаажуулалтыг хийж, иргэдээ хамруулж эхэлсэн хэдий ч дарлаажуулалтын явц сайнгүй байна.  

Тус аймгийн хувьд малчдын 30 гаруй хувь нь өөр аймгийн нутагт отроор яваа, мөн хаваржилт хүндэрч байгаагаас болоод малчид аймаг, сумын төвд ирж вакцин хийлгэх боломж тааруу байгаа аж.

Мөн 12 дугаар анги төгсч, ЭЕШ өгөх сурагчдыг шалгалтад орох үеэр бүрэн дархлаажуулсан байх ёстой. Тиймээс аймгийн ЭМГ-аас малчид, ЕБС төгсөгчдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. 

相关新闻