“Мөнх тэнгэрийн бичиг-2020” үзэсгэлэнг дижитал дэлгэцээр толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Мөнх тэнгэрийн бичиг-2020" үзэсгэлэнг энэ сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан өнөөдрөөс олон нийтэд толилуулж эхэллээ.
Тодруулбал, тус үзэсгэлэнд ирүүлсэн уран бүтээлчид болон сурагчдын бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл дэлгэн үзүүлж байна.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Хөл
хорионы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2020 онд уг үзэсгэлэнг зохион байгуулж амжаагүй юм.
Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, үндэстнийг эрхэм дээд соёл эх бичгээ сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэх хандлагыг хүүхэд багачуудад таниулах зорилготой.
Тус үзэсгэлэнг
2011 оноос уламжлал болгон 9 дэх удаагаа зохиож буй нь энэ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга "Мөнх тэнгэрийн бичиг-2020" монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн
шилдэг бүтээлийн эздэд шагналыг маргааш
гардуулах юм.