Эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт 3 дахь удаагаа болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шүүгчийн хэлтсээс зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт энэ сарын 5-9-нд онлайнаар амжилттай боллоо.
Энэ жилээс МХБХ-ны
шүүгчийн хэлтэс эмэгтэй шүүгчдийн онцлогт тохируулан зөвхөн тэдэнд зориулан
анхан шатны шүүгчийн сургалтын зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн
сургалт 3 дахь нь байв.
Тус сургалтад 14 оролцогч
хамрагдаж хөл бөмбөгийн анхан шатны дүрмийн мэдлэгийг эзэмшжээ. Сургалтыг
МХБХ-ны эмэгтэй шүүгчийн сургагч багш Э.Хүслэнзаяа болон Монголын анхны эмэгтэй
ОУХБХ-ны туслах шүүгч Ө.Батцэцэг удирдан явуулсан байна.
Ташрамд дурдахад, энэ онд
дахин 3 удаа эмэгтэйчүүдийн анхан шатны шүүгчийн сургалт болох тул амжиж хамрагдахыг МХБХ-ноос мэдээлэв.